Сүүлийн үед цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амь насаа алдсан хүмүүсийн мэдээлэл олноор ирэх болжээ. Тэр дундаа амиа хорлох явдал амиа алдагсдын ихэнх хувийг эзэлж байгаа гэнэ. Дэлхий дээр мянга мянган өвчтөн хормын төдийд бүр секунд ч болтугай амьд байхын тулд үхэлтэй тэмцэж байхад эрүүл саруул ухаантай, бие бялдартай охид залуус ийнхүү амиа хорлож байгаа нь эмгэнэлтэй. Өнгөрсөн жилийн нэгэн төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар Монголд амиа хорлогсдын тоо дайн болж буй орны байлдаанд өртсөн иргэдийн тооноос хоёр дахин их байгааг тогтоосон тухай “Twitter”-т тэмдэглэсэн байна. Энэхүү амиа хорлолтын шалтгааныг сэтгэл зүйчид тайлбарлахдаа “Хөгжиж байгаа орнуудад амиа хорлолт ихсэх хандлагатай байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй Япон зэрэг оронд амиа хорлолт нас баралтын нэгдүгээрт бичигддэг. Энэ нь нэг талаараа орчны стресс, бие биедээ туслах, сэтгэл зүйн хувьд дэмжих хандлага буурч байгаатай холбоотой юм. Амиа хорлохыг завдсан хүүхэд, хүмүүсийн ихэнх нь сэтгэл дэх бухимдал, асуудлаа нээж ярих хүнгүйгээс, ярьж чадахгүй байгаагаас шалтгаалсан байна. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс тус тусын сууцандаа өөрт хэрэгтэй зүйлээ хийж бусадтайгаа үзэл бодлоо хуваалцах, сэтгэл зүрхээ нээх дадал багасдаг. Энэ байдал нас баралтад маш ихээр нөлөөлж байна. Үүнээс гадна сэтгэлийн тэнхээ, хат муутай байдал нөлөөлж байна. Ахуйн архидалт, гэр бүлийн дарамт, сэтгэл зүйн тогтворгүй байдал бас нөлөөлж байна” гэжээ.
Манай улсад он гарсаар улсын хэмжээнд 79 хүн амиа хорлож, хорвоогоос оджээ. Тэдний 46 нь 12-25 насны хүүхэд, зэлуус аж. Энэ сарын эхний арав хоногт гэхэд л улсын хэмжээнд есөн иргэн амиа хорложээ. Энэ нь бараг өдөрт нэг иргэн зүй бусаар хорвоог орхиж байна гэсэн үг юм. Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын Давст хэмээх газарт 26 настай иргэн Б хаднаас өөрийгөө боомилж амиа хорлосон байна. Мөн Баянгол дүүргийн тавдугаар хороонд оршин суугч 27 настай эрэгтэй Б нь зургаан давхраас үсэрч амиа хорлосон байна. 23 настай С найз залуутайгаа муудалцсаны улмаас нүүрсний амбаартаа өөрийгөө боомилж амиа хорлосон байхад нь гэрийхэн нь олжээ. Энэ мэт аминаасаа уйдагсдын шалтаг, шалтгааныг тоочоод баршгүй. Түүнчлэн амиа хорлохыг завдаж, өөртөө гэмтэл бэртэл учруулсан хэдэн арван хүн байдаг аж. ГССЗҮТ-д өдөрт амиа хорлохыг завдсан 3-5 хүн тогтмол ирдэг төдийгүй энэ тоо амралтын өдрүүдэд нэмэгддэгийг тус эмнэлгийн эмч нар хэлж байлаа. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд иймэрхүү амиа хорлох явдал ихэссээр байвал нөхөж баршгүй гарз юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 2 )
би шар хадны эмнэлэгийн эмчид үзүүлмээр байна
сэтгэл санаагаа дэндүү үнэнчээр дээр нь худал үг хачир нэмж бусадтай сэтгэл санаагаа хуваалцсанаас болж би бачуурч бас гараа зүсчихсэн байсан. яагаад би өөрийнхөө гарыг зүсчээд хүнлүү буруугаа өгдөг бна.... очиж очиж хайртай хүнийгээ хүнд буруутгаж ярьчихсантэгээд ч үл барам буруугаа ухаараагүй .... одоо би яг бачуураад бна. яагаад ийм зан гаргаад яагаад байгаагаа ч ойлгохгүй байнав миний мэдрэл муудаад байгаа юм болбуу. би яагаад хүүхдийн ээж 30 гарчаад амьдралд гутраад шал тэнэг зан гаргаад байгаагаа ойлгохгүй юм..... жаргаад жаргал нь ихдээд байгаа юмуу гэж гэхээр үгүй санагдаад бүгдэд би буруутай ..... би яах вэ