Амаржих газрыг нэмэгдүүлж, мэргэжлийн ажилтнуудыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Ихэнх сумдад, тэр дундаа анхны төрөлтийг сумын эмнэлэгт эх барихаа больсоноос аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал нэмэгдэх болсон. Мөн хөдөө орон нутаг, алслагдсан сумдад эх барих эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай байсаар байгаа. Иймд Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг аймагт 50 ортой амаржих газар барихаар болсон бол Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 50 ортой шинэ амаржих газрууд ашиглалтад ороод байна. Мөн энэ чиглэлээр төгсөж буй мэргэжилтнүүдийг сумдад дадлагажуулах, салбарын сайдын тушаалаар батлагдсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн нэмэгдлийг төсөвт суулгахаар болжээ.

Түүнчлэн, ирэх оны хоёрдугаар улиралд гуравдугаар амаржих газрын 150 ортой шинэ барилга, яармагт баригдаж буй 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулах юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top