Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогч шалгарч үлдээд байгаа билээ. Тэгвэл шоуны шат бүрээс шүүгчдээс "уянгалаг сайхан хоолой юм" гэх магтаалыг сонссон авьяаслаг оролцогч бол О.Анхбаяр юм.Түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Тэмцээнд оролцож байгаа сэтгэгдэл?
-Үнэхээр гайхалтай байна. Сэтгэлд хүрэхүйц маш сайхан тэмцээн болж байна
-Камертон-2 шоунд яагаад оролцохоор болов?
-Багаасаа дуулах мөн дуу сонсох дуртай байсан учраас өөрийнхөө дуучин болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн.
-Тэмцээнд оролцох хугацаанд хамгийн сайхан дурсамжтай үе?
-2-р шатанд өөрийгөө нээж харуулж чадсандаа баяртай байдаг. Мөн дуулсан дуундаа болоод дуулалтдаа сэтгэл хангалуун байгаа. Зарим хүмүүс миний дуулсан дууг сэрүүлгэндээ тавихын зэрэгцээ энэ дуугаа бүтнээр нь дуулаач ээ гэсэн саналыг тавьж байгаа.
-Хамгийн их тусалж дэмжиж байгаа хүмүүс?
-Манай гэр бүлийнхэн их дэмжиж байгаа. Мөн “Mongolian properties” компанийн гүйцэтгэх захирал Одко маш их тусалж дэмжиж байгаа. 2-р шатны шалгаруулалтын дараа манай багийг дэмжиж бэлтгэлийн байраар хангаж байсан. Энэ дашрамд “Баярлалаа” гэж хэлье.
-Бусад оролцогчдоос ялгарах чиний гол онцлог?
-Уянгалуулж дуулдаг.
-Шүтдэг хамтлаг?
-Камертон, Номин-Талст, мөн Youtube-ийн cover-уудыг сонсох дуртай.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл тавуулаа. Аав ээж, 2 дүүтэй, айлын том. Ээж тогооч, аав жолооч мэргэжилтэй. Одоогийн байдлаар тусдаа амьдарч байна.
-Хүүхэд насныхаа хамгийн сайхан дурсамжаас хуваалцаач?
-Би сүмийн хүмүүжлээр хүмүүжсэн. Бага байхдаа сүмийнхээ найрал дуундаа дуулаад л явж байвал жаргалтай байдаг байсан.
-Аав ээжийн чинь захиж хэлдэг үг?
-Айлын ууган хүүхэд учраас хоёр дүүдээ тусалж дэмжиж яваарай гэдэг.
-Одоо хэнтэй амьдардаг вэ?
-Их сургуулийн хоёр найзтайгаа 5 өрөө байранд амьдарч байна.
-Өөрийгөө тодорхойлбол?
-Би бол уянгын дуутай адилхан хүн.
-Тэмцээний гол өрсөлдөгч?
-Өрсөлдөгч нар олон байна. Ялангуяа Замбалгарав, Оргил нар маш хүчтэй өрсөлдөгчид.
-Энэ тэмцээнээс олсон хамгийн том ололт амжилт?
-Өмнө нь тэмцээн уралдаанд оролцоод хасагдаж байсан болохоор өөртөө итгэлгүй байсан. 2-р шатанд тэнцээд өөртөө итгэх итгэлийг олж авсан. 3-р шатнаасаа найз нөхдийн хүрээлэлтэй болсон.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )