Нийслэлийн иргэний танхимын анхны хэлэлцүүлэг “зам”

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим маргааш  анхны хэлэлцүүлгээ хийнэ. Анхны нээлттэй хэлэлцүүлгээ “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулах юм.

Тухайлбал, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од “Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын явц”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал” гэсэн сэдвээр танилцуулан, хэлэлцүүлэх аж. Мөн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлэгт оролцох иргэдийг бүртгэж эхний 60 иргэнийг оролцуулахаар болжээ. Бүртгүүлэхдээ irgen@citycouncil.mn электрон шуудан болон 328886, 321163 дугаарын утсанд холбогдох боломжтой.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top