Удахгүй есдүгээр сарын нэгэн болж сургууль, цэцэрлэгийн шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан жил бүрийн энэ цагт монголчууд урд хөрш рүү цувах нь ихэсдэг. Түүнээс үүдэн Улаанбаатар төмөр замын Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын галт тэрэгний ачаалал хэт ихсэх нь бий. Тиймээс сүүлийн үед Замын -Үүдийг зорих иргэд вокзалын кассын үүдийг сахин шөнө хонож байгаа сурагтай. Чухам юуны учир иргэд хонож байгаа талаар тодруулахад: “Бид авч болох арга хэмжээг авч байгаа. Иргэдийн хувьд заавал хонож дугаарлах шаардлагагүй. Касс өглөө 06.00 цагт ажиллаж байна. Мөн нэмэлтээр өдөр бүр вагон явж байгаа” гэлээ.
Угтаа Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын галт тэрэг өдөр бүр16.30 цагт төв вокзалаас хөдөлдөг. Тэгвэл ачаалал хэт ихэссэнтэй холбогдуулан өдөр бүр 20.00 цагаас нэмэлт вагон явуулж байгаа талаар эх сурвалж хэллээ. Хэдийгээр Замын -Үүдийн чиглэлд өдөр бүр хоёр удаа суудлын галт тэрэг явж байгаа ч зорчигчдын хувьд билет олдох нь ховор байгаа аж. Улаанбаатар төмөр замын касс өглөөний 06.00 цагаас эхэлж ажиллаж байгаа юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )