Ноён “Quiza”-ын шинэ цомог “Дунд голын дугуйлан”

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрх,өвөрмөц үглэлтээрээ хүч түрэн гарч ирсэн дуучин бол  Quiza  билээ. Тэрээр энэ зуныг  тун завгүй өнгөрүүлсэн сурагтай. Шинэ цомог болох “Дунд голын дугуйлан”-гаа сонсогч фэнүүддээ хүргэхээр маш шургуу ажилласан гэнэ.Тус  цомогт “Best friends”, “Хүртсэнээрээ амьдарья”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичье” зэрэг 13 дуу багтсан бөгөөд хэвлэлтэд явахад бэлэн болжээ. Уг цомгийг “Рro Sound” студид хийж, хөгжмийн найруулагчаар нь “Нэгүн” хамтлагийн А.Одбаяр ажиллажээ.

Сонирхуулахад,  дуучин залуу цомгоо хэвлэлтээс гарсны дараа тоглолт хийж, уран бүтээлээ тайлагнах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top