“Маск” продакшны жүжигчин СТА П.Эрдэнэзаан тайзан дээр гарангуутаа олны инээдийг барж элгийг нь хөшөөх шахдаг.Тэгвэл жүжиглэхээс гадна түүний бас нэгэн авьяас нь маш сайхан амттай хоол хийх гэнэ шүү. Амралтын өдөр тэрээр гадагшаа ч гаралгүй өөрийнхөө гарын хоолыг гэр бүлийнхэндээ заавал хийж өгдөг уламжлалтай тогтоожээ. Баяр ёслолын үеэр ч гэртээ ирсэн зочидоо өөрийнхөө зохиосон элдэв төрлийн хоол зуушаар дайлж цайлан гэрийн эзэгтэйгээ гар хүргэдэггүй сурагтай. Ямартаа ч түүний гарын хоолноос салахаа больсон зарим нөхөд нь тэднийхийг амралтын өдөр болгон зорьдог гэнэ. Хоол хийх тал дээр өөрийгөө арвин туршлагатай гэж үзсэн тэрээр өөрийн нууц жороо бичсэн хоолны тухай шинэ ном гаргахаар зэхээд байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )