Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг 2012- 2013 оны хичээлийн жилд гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийн бакалавр, магистрантурт суралцах хүсэлтэй 12 оюутанд олгохоор болжээ. Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуурийн найруулагч, жүжиг (кино)-ийн зохиолч, театрын зураач, уран зураач, урлагийн менежер, соёл, урлагийн удирдах ажилтан, бүжиг дэглээч зэрэг мэргэжлээр сурах аж.Оюутнуудад тавигдах гол шаардлага нь бакалварын зэрэг горилох оюутнуудын сурлагын голч дүн 3,0, магистрынх 3,25-с дээш голчтой байх гэнэ. Материалаа энэ сарын 15 хүртэл Соёл урлагийн хороонд өгөх ба шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудын нэрсийг арваннэгдүгээр сард багтаан зарлах аж.
Дашрамд дуулгахад, Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад суралцах бол дээрх тэтгэлэгт хамаарахгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )