Дулааны шугам сүлжээний ажил ирэх сарын 15-нд дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээний ажил 75 хувьтай явагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усны шугамыг тодорхой дараалалтайгаар хэсэгчлэн хааж байгаа. Нийт 10 магистрал шугам засч шалгахаас хоёр шугам үлдээд байна. Энэ хоёр дулааны шугам сүлжээний  ажил ирэх сарын 15 гэхэд дуусна.

Дулааны шугам сүлжээний ажил ирэх сарын дундуур дуусч, орон сууц, аж ахуй нэгжийн хэрэглэгчид хэвийн байдлаар халуун усаа хэрэглэнэ. Үүнээс гадна энэ сарын 18-28-ны өдрүүдэд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, Туушин ХХК-ийн зочид буудал, Төв бассейн, Чингис зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top