09.20 цагт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барина.
14.00 цагт Усны газарт ”Орхон говь” төслийн ажлын хэсгийн уулзалт, нээлттэй ярилцлага болно.
10.00 цагт Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн ирэх дөрвөн жилийн стратеги, бодлогын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд танилцуулах гэж байна.
14.00 цагт Aгаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны XIII хурал Ерөнхийлөгчийн Тамгын газарт болно.
“MN” мэдээллийн төвд:
11.00 цагт Германы “Хил хязгааргүй шүдний эмч нар“ нийгэмлэгээс Монголд ажилласан талаарх тайлангаа мэдээлнэ.
12.00 цагт “Sunday” группээс удахгүй болох Оюутны ДАШТ-тэй холбогдуулж “Бид оюунлаг иргэдийг дэмждэг” сэдвээр мэдээлэл хийнэ. Дэлхийн шатрын холбооны мастер А.Энхтуул оролцоно.
13.00 цагт “Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн талаар “Онги голынхон” ТББ-аас хийх мэдээлэлд урьж байна.
-Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт “Нийслэлийн иргэний танхим” анхны хэлэлцүүлгээ хийнэ. Анхны хэлэлцүүлэг “Нийслэлийн зам засвар шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдэвтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )