”Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-тэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

ЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулжээ. Ийнхүү мөнгө угаах тусгай хэлтэстэй болсноор энэ төрлийн хэргийн эсрэг тэмцэж, илрүүлэх боломжтой гэж үзэж буй. Харин энэхүү хэлтсийн дарга болон бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа ч энэ талаар яригдаж байгаа ажээ.
Олон улсын судалгаагаар манай улс мөнгө угаахад тохиромжтой орны тоонд багтдаг. Өдгөө манай улсад мөнгө угаасан хэрэг гарч байгаагүй ч мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгагдаж байсан хэрэг байдаг. Энэ төрлийн хэргүүдийг мөрдөн байцаагч нар шалган шилжүүлдэг ч шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог. Харин одоо мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх боломж бүрдээд байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top