Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор наймаачид болон хувь хүмүүс урд хөршийг зорих болсон. Үүнээс үүдэн Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд ачаалал ихэссэн тул уг чиглэлд нэмэлт галт тэргийг хоёр сарын өмнөөс явуулж эхэлсэн. Мягмар, лхагва, бямба гаргийн 20:00 цагт буюу өдөр бүр хоёр удаа 16:30, 20:00 цагуудад явах юм. Ийн нэмэлт галт тэрэг явуулж эхэлснээс хойш ачаалал буурчээ. Билетийн касс өглөө 6 цагаас орой 21 цаг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа аж. Харин Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд ачаалал бага байгаа юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )