Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим мягмар гаригт анхны хэлэлцүүлгээ хийж байна.
Анхны нээлттэй хэлэлцүүлгийг “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулж иргэдийн төлөөллийн саналыг нь сонсох юм. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од “Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын явц”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал” гэсэн сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүлээд дөнгөж сая завсарлалаа.
Дашрамд дуулгахад уг хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцож байна.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )