Ирэх сард жолооны үнэмлэхийг олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Манай улсад жил ирэх тусам жолооны курст суух хүний тоо өсч байгаа. Энэ хэрэгцээгээ дагаад жолооны курсын тоо ч нэмэгдэх болсон. Ингэснээр жолооны үнэмлэх олгох ажлын ачаалал дийлдэхээ больсон. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 28 мянган хүний жолооны үнэмлэх хэвлэх ажил хүлээгдсээр байгаа юм. Энэ талаар Замын цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч, дэслэгч Х.Одбаяраас тодруулахад “Манай замын цагдаагийн Мэргэжил хяналтын хэлтэс жолооны үнэмлэх хэвлэдэг машиндаа техникийн шинэчлэлт хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооны үнэмлэх огт хэвлэхгүй байгаа. Мэргэжил хяналтын хэлтэс дээр 27-28 мянга орчим хүний жолооны үнэмлэх хэвлэгдээгүй хүлээгдэж байгаа. Үнэмлэх хэвлэх ажлаа өнгөрсөн зургадугаар сарын 10-наас зогсоосон. Техникийн шинэчлэлтийн ажил тун удахгүй дуусч, ирэх есдүгээр сард ажиллагаанд орно. Тэр үед 24 цагаар ажиллаж хүлээгдэж байгаа жолооны үнэмлэхийг хэвлэж, олгох төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top