Эрдэнэт хотоос гарсан гэх тодотголтой, “Шаргал гуниг”, “Зүрхгүй”, “Зүрхэн тэнгэрийн наран” зэрэг өвөрмөц нэртэй олон дуугаараа залуусыг хөглөж чадсан төдийгүй монгол дахь хип хоп урлагийг үргэлжлүүлж буй хамтлаг “Outlaw” билээ. Тус хамтлаг 2004 онд хоёр гишүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж, энэ онд найман жилийнх нь ой тохиож буй. Ойн хүрээнд сонсогч, дэмжигч залуустаа тоглолтоо хүргэхийн дээр шинэ цомгоо клипжүүлэн хүргэх ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж. Тэд “Thank you outlaw” шинэ цомогтоо багтаад буй “Хайрыг хүнийх болсоноор алддаггүй” нэртэй дуугаа дуучин Хулантай хамтран дуулж, клипжүүлж байгаа гэв. Клипээ дуусмагц, хамгийн түрүүнд хамтлагийнхаа Facebook хуудсанд байршуулахаар болжээ. Outlaw хамтлагийн фэнүүд хамтлагийн Facebook хуудаст зочлоод байхад “Хайрыг хүнийх болсоноор алддаггүй” шинэхэн дууных нь анхны сонсогч, үзэгч болох боломжтой боллоо.

Сэтгэгдэл ( 1 )
tanai hamtlag goe shuu bi danda sonsdog goe shuu