Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг нэрт дуучин Баяраа агсны хүү дуучин Хонгорын хурим маргааш болно. “Дангийн даавуу майхан” нэртэй дуу дуулж, анх тайзан дээрч ирж байсан Баяраагийн Хонгор хүүхэд байхын олны танил болсны зэрэгцээ Хятадад магистарт суралцаж, өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн сүйхээтэй нэгэн. Тэрээр Монголын арван баяны эхний гуравт бичигддэг “MCS” группын харьяа "Skyresort" цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай сүүлийн хэдэн жил дотно үерхэж байгаа аж. Тэдний хурим энэ сарын 15-нд буюу маргааш 17:00 цагт "Sky resort"-д болох юм байна. Сүйт бүсгүй Б.Анарын хувьд гадаадад бизнесийн удирдлагаар өндөр боловсрол эзэмшсэн нэгэн аж.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )