Төрийн албан хаагч мэдүүлгээ явуулах хугацаа маргааш дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сарыг үдлээ. Энэ хуулийн хүрээнд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон төрийн албанд ажиллагсад хөрөнгө, орлогын мэдүүлгээ дахин өгч шинэ маягт бөглөхөөр болжээ.

Шинэчилсэн маягтаар мэдүүлэг аваад маргааш буюу наймдугаар сарын 15-наар дуусгавар болох юм. Мэдүүлгээ өгөх ёстой 122 байгууллагын дийлэнх нь тайлан мэдээгээ АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст ирүүлжээ. Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс ч хугацаандаа мэдүүлсэн байгаа гэж албаны хүн хэллээ.

Энэ удаа 2011 оны мэдүүлгийг шинэчилсэн маягтаар хоёр дахиа авч байгаа юм байна. Шинэ хуулиар мэдүүлэг гаргах албан тушаалтны нэрсийг жагсаалтыг баталжээ. Өмнө нь 58 мянган төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлж байсан бол энэ тоо буурч 47 мянга болсон юм. Төрийн албанаас гарсан хүмүүсийг хассанаар тоо буурчээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top