Маргааш “Домог эхлэх цаг” тохионо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Зураач Х.Заяатын “ДОМОГ ЭХЛЭХ ЦАГ” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш 17.00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна.

Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэндээ эртний сэдэвтэй монголчуудын мартагдсан дууль домгоор сэдэвлэсэн бүтээлүүдээ дэлгэхээр болжээ. Тус үзэсгэлэнд нүүдэлчин амьдралын салшгүй нэг хэсэг болсон үхэр тэрэг хөлөглөсөн өвөрмөц дэглэлттэй 40 бүтээл тавигдах гэнэ. Өвөрмөц содон бүтээлүүдээр дүүрэн “Домог эхлэх цаг” үзэсгэлэн энэ сарын 15-наас 21-ний хооронд үзэгчдийн хүртээл болох аж.

Дашрамд дурьдахад, уран бүтээлч зураач Х.Заяат нь 1973 онд МУЭ-ийн гишүүнээр элссэн бөгөөд СУИС-д 10 гаруй жил багшилж, бие даасан үзэсгэлэнгээ таван удаа гаргажээ. Мөн Герман, Солонгос, Япон, АНУ, Англи, БНХАУ, Франц, ОХУ-д гарсан үзэсгэлэнгүүдэд түүний сор болсон бүтээлүүд нь тавигдаж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top