Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

9.30 цагт Гаалийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Францын элчин сайдын яам, МҮХАҮТ зэрэг байгууллага хамтран ҮХАҮТ дээр “Улсын хилээр нэвтрүүлсэн хуурамч дарс, түүнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн таниж тогтоох” талаар нийт дарс импортлогч нартай уулзалт хийнэ. Оюуны өмчийн зөрчилтэй хуурамч байж болох дарсыг бодитоор үзүүлж ярилцана.

11.00 цагт БТСГ-т ”Лондон-2012” паралимпийн XIV наадамд оролцох тамирчдыг үдэн гаргана.

10.00 цагт АН, МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех улсын элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

-Зураач Х.Заяатын “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

12.00 Барилгын мэдээлэл судалгаа, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц 2012” үзэсгэлэн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Намрын төрөлжсөн үзэсгэлэн орон сууцны үнийг тодорхойлно гэж тэд хэлж байна.

13.00 Оюутан залуус нэгдэж Төв аймгийн Батсүмбэрийн улсын асрамжийн газарт наймдугаар сарын 18-нд очиж хүмүүнлэгийн ажил өрнүүлэх гэж байгаа талаар хэвлэлийнхэнд хандах гэж байна.

-Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос өнөөдөр 15.00 цагаас дараах сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өгнө.

-          “Музейн улсын тооллого орон даяар эхэллээ”, 2012 оны ээлжит тооллогын ажлын онцлог

-          Хөдөөгийн хүн амын соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сумын соёлын төвийн материаллаг бааз, үйл ажиллагааны чадавхийг сайжруулах зорилгоор сумын соёлын төвүүдийн дунд 2011-2012 онд  Улсын хэмжээнд зарласан “Соёлын төв чанартай үйлчилгээ-3” болзолт уралдааныг дүгнэх тухай

-          “БНХАУ-ын Соёлын өдрүүд”-ээр зохион байгуулагдах соёлын арга хэмжээнүүдийн тухай  тус тус мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top