Хуан Жу Гэг “Хятадын соёлын сар”-аар Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Монгол улсын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын гэрээний үндсэн дээр манай хоёр улсын соёлын сарын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Манай улсын соёлын төлөөлөгчид энэ оны 4-р сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод айлчлан бүрэн хэмжээний урлагийн тоглолт, үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулаад ирсэн. Харин энэ сард манай Улаанбаатар хотноо 8 сарын 29-өөс 9-р сарын 28-ны хооронд БНХАУ-ын соёлын сар зохион байгуулагдах гэж байна.Тус  соёлын сарын арга хэмжээ нь 8 сарын 30-ний өдөр СТӨ-нд Нээлтийн концертоор эхлэх аж.  Арга хэмжээний хүрээнд 9 сарын 7-оос 13-ний хооронд Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан фото зургийн үзэсгэлэн гарах ба сарын хугацаанд ӨМӨЗО-ны соёлын арга хэмжээ мөн давхар зохиогдох юм.  Энэ хугацаанд хятадын кино 7 хоног, үзэсгэлэн, тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаас гадна  кино арга хэмжээндээ хятадын алдарт Zhou Wei урьж авчрах аж.  Жоу Вэйг Монголчууд “Хуан Жу Гэг” киногоор нь танидаг болоод удаж байгаа билээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
happy maral(182.160.8.99) 2025 оны 03 сарын 13

ene uneheer goi kino shuu!

1  |  0
Top