Харин 40-өөд онд зурсан юм шиг нарийн байсан бол тvvний дараа хvvхнvvд утас шиг нарийхан дугуй хэлбэрээр хөмсгөө засдаг байжээ. Сvvлийн жилvvдэд хөмсгийг төрөлхөөс заяасан мэт янзалдаг моод дэлгэрчээ.
Өнөөдөр хөмсөгний хэлбэр, өргөн нарийн гэдэг ойлголт утгаа алдаж, хөмсөг тод л байвал болоо гэцгээх юм. Орчин vеийн моодны хөмсөг бол зурсан юм шиг биш, илvv дутуу маяггvй, тод сайхан, байх аж.
Хvvхнvvд өмнө нь хөмсгөө тас хараар зурдаг байсан бол одоо хөмсгөө vсний өнгөтэй адил эсвэл 2-3 тоноор арай гэгээтэй будах болжээ. Ийм өнгийн хөмсөг эмэгтэйчvvдийг залуу харагдуулдаг.
Та будаг шунхаа тvрхэхдээ хөмсгийн доор цайвар тень тvрх эсвэл тусгай харандаагаар цайвар өнгөөр зур. Хөмсгөө нямбай харагдуулахын тулд хөмсөг хоорондын vсийг заавал ав. Нийлж ургасан хөмсөг царайг ууртай болгодог.
Хөмсгөө өдөр бvр самна. Хөмсөгний харандааны сойзоор эсвэл хөмсөгний урт vсийг тусгай самтай сойзоор янзал. Yс самнахтай адил эхлээд vсний ширхэгийн эсрэг дараа нь vсний дагуу самнаарай.
Хөмсгөө засахдаа зөвхөн доод талаас нь янзал. Хөмсгөө хусч огт болохгvй. Илvvдэл vсээ хурц биш vзvvртэй, их шулуун vзvvртэй чимхvvрээр хавчиж авч байх хэрэгтэй. Хөмсгөө засахын өмнө спиртээр хөмсөг, арьс, чимхvvрээ арчина. Хөмсөгний vсийг ширхэгийн дагуу зулгаана. Чимхvvрээ чамархайн эсрэг талд барь.
Будаг шунхны тусламжтай хөмсөгний хэлбэрийг өөрчилж болно.
Yvний тулд эхлээд сайн vзvvрлэсэн харандаа ав. Тvvгээр ойр ойрхон жижиг зураас vсний ширхгийн дагуу зурна. Хөмсөгний төрөлх хэлбэрийг их өөрчлөлгvй зураарай. Хөмсгөө тусгай гелиэр хэлбэржvvлж болно.
Эрчvvд хөмсгөө эмэгтэйчvvдтэй адил арчилж тордож байх нь зvйтэй. Хөмсөгний хооронд ургасан vсийг зулгаах, хэт өтгөн хөмсөгтэй бол самнах гэх мэт. Энэ бvхэн нэг их цаг шаардахгvй тул өглөө бvр сахлаа хусдагтай адил мөн хөмсгөө тогтмол арчилж сураарай.
Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл ( 0 )