“Соёлын төв-чанартай үйлчилгээ III” уралдааны шагналыг ирэх сард гардуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Монгол улсын БСШУ-ны сайдын 2007 оны 78-р тушаал, 2010.11.30-ний өдрийн 529-р тушаал, Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3.8 дахь заалтын дагуу “Уралдааны болзол батлах тухай” тус тус үндэслэн сумын соёлын төвүүдийн дунд 2011-2012 оны хооронд “Соёлын төв-чанартай үйлчилгээ III ” улсын хэмжээнд зарласан болзолт уралдааныг дүгнэх хугацаа ойртож байна. 3 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй уг уралдааны гол зорилго нь  соёлын ажилтны ур чадварыг сайжруулах, хөдөөгийн хүн амд үйлчлэх үйлчилгээний чанар нэр төрөл, соёлын ажлын хэлбэр, соёлын төвүүдийн материаллаг бааз, техник тоног төхөөрөмж, тохижилтыг сайжруулахад оршиж байгаа аж. Одоогийн байдлаар аймаг нийслэлийн нутаг дэвсгэрт 350-иад Соёлын төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд батлагдсан удирдамж болзлын дагуу үзүүлэлтээр 21 аймаг нийслэлийн дүүргүүдээс шалгарсан шилдэг нэг нэг соёлын төвүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.

Уралдаанд ирүүлэх шилдэг соёлын төвүүдийн материалыг хүлээн авах ажлыг Соёл, урлагийн хороо хариуцан зохион байгуулж байгаа ба өнөөдөр 18.00 цагт дуусгавар болгожээ.  

Улсын хэмжээнд зохиогдож буй уг уралдааныг 9-р сарын эхний 7 хоногт дүгнэж, Соёлын ажилтны өдрөөр шагналаа гардуулах юм.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top