11.00 цагт Солонгосын эдийн засгийн сонины холбооны Эдийн засгийн академийн дарга, Гадаад харилцааны албаны дарга, Е-бизнесийн салбарын ахлагч, Маркетингийн мэргэжлийн сэтгүүлч, OBANG төвийн дарга КИМ ДЭ ГУН сэтгүүлч, менежмент, удирдлагын чиглэлээр ажилладаг болон суралцдаг хүмүүст зориулсан лекц Хэвлэлийн хүрээлэнд болно.
10.00 цагт Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх 0.4 км замыг 5 хоног хаах болсонтой холбогдуулан Офицеруудын ордноос урагш явдаг зам дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
18.00 цагт Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт “Blue Sky” цамхагийн 10 давхарт болно.
14.00 цагт сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөх 16 багийн ахлагч, менежерүүдийн хурал болох бол үүний дараа 16.30 цагаас шүүгчдийн нэгдсэн хурал үргэлжилнэ.
-Энэ сарын 19-нд оюутны дэлхийн аварга шалгаруулах шатрын XII тэмцээнд олон улсын мастер А.Энхтуул, дэд мастер Б.Билэгжаргал, С.Сарантунгалаг, Б.Ану оролцох бөгөөд тэд өнөөдөр Португалын Гүэмараес хотыг зорино.

Сэтгэгдэл ( 0 )