Зарим орон сууцны халуун усыг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Нийслэлийн хэмжээнд дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаа билээ. Улаанбаатар хотод нийтдээ 138 километр дулааны шугам байдаг аж. Энэ жил дулааны шугам сүлжээний ажлыг 10 хэсэгт хуваан шахалт хийж засварлаж байгаа. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээний ажил 75 хувьтай явж байгаа бөгөөд нийт 10 магистрал шугам засч шалгахаас хоёр шугам үлдээд байгаа аж. Энэхүү хоёр шугамын ажил ирэх сарын 15 гэхэд дуусах юм байна. Тиймээс зарим орон сууцнуудын хэрэглээний халуун усны шугамыг хэсэгчлэн хааж байгаа юм. Энэ сарын 18-28-ны өдөр Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, Туушин ХХК-ийн зочид буудал, Төв бассейн, Чингис хаан зочид буудал орчмын халуун усыг хязгаарлахаар болжээ.

Д.Шинээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top