Зээлдэх гэрээгээ тохирчихвол “Капитал банк” 6%-ийн хүүтэй зээл олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжээд буй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” таван сарыг үджээ. Одоогоор зургаан хувийн хүүтэй зээл олгох хүсэлтээ тавиад, ажилдаа ороод байгаа нь “Төрийн банк”.  Энэ хугацаанд 265 хүний зургаан хувийн хүүтэй бүтэж, мөрөөдөл нь биелээд байгаа.

Уг нь ОССК-иас 2905 хүний байртай болох хүсэлтийг батламжлаад байгаа ч “Төрийн банк”-ны байрны барьцаа хэмээх хүнд шалгуурыг давахгүй байгаа бололтой.  ОССК бага, дунд орлоготой иргэдийг хамруулахын дээр анх удаа орон сууц худалдаж авч байгаа, худалдан авч байгаа орон сууц нь 55 ам метрээс илүүгүй байх шаардлага тавьж байгаа бол “Төрийн банк” байрны барьцаа, өрхийн орлого зэрэг гол шаардлагуудыг тавиад байна.

Зургаан хувийн хүүтэй зээл олгох эрхийг Сангийн яам болон “Хөгжлийн банк”-нд хүсэлтээ тавиад “Төрийн банк”, “Капитал банк” авсан. Харин “Капитал банк”-аар дамжуулан зээлдэх гэрээний тал дээр Сангийн яамтай тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа аж. Сангийн яам гэрээний тодорхой нөхцөлтэй байгаа бөгөөд банкууд ч мөн адил иргэдэд зээл олгохдоо тодорхой нөхцөл, шаардлагуудыг тавиад байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top