Өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах өргөдлөө хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

 

Өнөөдөр 14 цаг 15 минутад Нийслэлийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах өргөдлөө хүргүүллээ. Сүхбаатар дүүргийн шүүх ялын тогтоолоо уржигдар буюу 8-р сарын 14-нд ирүүлсэн тул тэрээр ийнхүү давж заалдах өргөдөл гаргажээ. Хуулийн дагуу давж заалдах шатны шүүх өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хурлыг товлон хуралдуулах ёстой аж. Харин С.Нарангэрэл өмгөөлөгч “Улс төрчийн захиалгаар хилсээр шоронд суусан Н.Энхбаяр даргыг аль болох хурдан гаргах шаардлагатай байна. Иймээс нийслэлийн шүүх заавал 30 хоног гэж хугацаа алдалгүйгээр аль болох хурдан дараагийн шатны шүүхийн товыг гаргана гэдэгт найдаж байна” гэв. Тэрбээр маргааш зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12 цагаас хэвлэлийн хурал хийж давж заалдах болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top