Э.Занданшагай: Энэ шоунд оролцож амьдралаа өөрчлөхийг хүссэн

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогчид  шалгарч үлдээд байгаа билээ. Тэгвэл шоуны шат бүрт өөрийгөө авьяаслаг нэгэн гэдгээ харуулж, шүүгчдээс өндөр үнэлэлтийг авдаг оролцогч бол Э.Занданшагай билээ. Түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

-Камертон-2 шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголд анх удаа болж байгаа шоунд оролцож байгаа сэтгэгдэл маш өндөр байна. Өөрийгөө нээж, танилын хүрээгээ тэлж, биеэ зөв авч явах тал дээр суралцаж байгаа. Бусад шоунуудтай харьцуулахад хамаагүй чанартай шоу гэж дүгнэж байна.

-Хэрхэн оролцох болов?

-Хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорьсон зорилгодоо хүрч, хүмүүст өөрийнхөө дуу хоолойг сонсгоё л гэж бодсон. Хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг өөрчилье гэж оролцож байна.

-Шүтдэг хамтлаг?

-Камертон, Номинталст, хип хоп хамтлагуудыг сонсдог.

-Дуунаас чи ямар мэдрэмж авдаг вэ?

-Дуунаас өөрийгөө л олж авдаг .

-Шоунд оролцож байгаа хүмүүсээс хамгийн хүчтэй өрсөлдөгч?

-Бүгдээрээ. 15 хүний эсрэг 1 гэж л үзэж байгаа.

-Бусад оролцогчдоос өөрийн чинь давуу тал?

-Тэвчээртэй, сэтгэлийн хаттай.

-Тэмцээнд оролцсоноос хойш хувь хүнийхээ хувьд өсч дэвжсэн зүйл?

-Хүнтэй зөв харьцаж сурсан.

-Камертон-2 шоунд оролцож байх явцад тохиолдсон хөгжилтэй явдал?

-3-р шатанд 10 хүн баг болоод бэлтгэлээ хийж байхад тохиолдсон нэг явдал байна. Бэлтгэлийн байрны доор нэг дэлгүүр байдаг. Тэндээс гоймон авах гэтэл санаснаас үнэтэй байсан. Би бантаад худалдагч руу нь харж байснаа дээшээ ороод ирье гээд гоймонгоо хаячихаад яваад өгсөн. /инээв/

-Гэр бүлээ танилцуулаач?

-Ээжийг  Оюунчимэг гэдэг. Эхээс тавуулаа. Хоёр ах,нэг эгч, нэг дүүтэй.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top