“Шинэ орон сууц экспо-2012” үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц экспо-2012” үзэсгэлэнг маргааш зохион байгуулах юм. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 40 гаруй компанийн 50 гаруй орон сууцны барилга, хотхон хорооллоо танилцуулах аж. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь орон сууцны хөрөнгө оруулагчид, барилгын компаниуд, хяналт тавигч нарыг нэг дор төвлөрүүлэн худалдан авагч ард иргэдийг мэдээлллээр хангахад орших юм.

Нээлт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд нээлтэнд ирсэн эхний 300 хүнд тухайн өдрийн 14:00 цагт болох семинарт үнэгүй оролцох урилгыг өгөх аж. Уг семинарын үеэр “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд төлөвлөж буй орон сууцны хорооллын танилцуулга, энэ онд баригдаж байгаа орон сууцны үнэ, байршил, банкны зээлийн мэдээлэл зэргийг танилцуулна. Энэхүү үзэсгэлэнд оролцох компаниудын орон сууцны ам метрийн дундаж үнэ 1.1-2 сая төгрөг байх гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top