Хүнсний ногооны үнийг ченжүүд өсгөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Энэ жилийн намрын ургац хураалт ирэх сарын 1-нд эхлэхээр болжээ. Уг нь жил бүрийн наймдугаар сарын 15-нд намрын ургац хураалт эхэлдэг байсан. Сүүлийн үед усархаг бороо орж, цаг уурын байдал тогтворгүй байгаа улмаас ийнхүү ургац хураалт хойшлоход хүрчээ. Иймээс энэ жилийн ургац хураалт шахуу болох төлөвтэй байгаа юм. Одоогоор ургац хураах бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд цаг тухайд нь хурааж авахаар ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ зарим эрт тариалсан ногоонуудыг хураагаад эхэлсэн байна. Үүнд төмс, улаан лооль, өргөст хэмх, байцаа, сонгино зэрэг хүлэмж ил талбайд тариалдаг хүнсний нарийн ногоонуудын түүвэр хураалт аж. Мөн манайд шинэ ургацын ногооны үнэ ханш өндөр байгаа. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга хэлэхдээ “Газар тариалан дотроо хүнсний ногооны үйлдвэрлэл хамгийн хүнд, их ажиллагаа шаарддаг. Иймээс Монголынхоо хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо өртөг өндөртэй гардаг юм. Ерөнхийдөө тариаланчид маань ашиг бодохгүйгээр ашгаа тодорхой хэмжээгээр үнийг нь нэмээд гаргадаг. Тэгэхдээ хүнсний ногооны үнийг ногоочид биш дамжуулан зарж буй ченжүүд өсгөж байгаа юм” гэж байв

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top