Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит тэтгэлгийг 12 хүнд олгохоор болж, оюутнуудыг сонгон шалгаруулалтад бүртгэж дуусчээ. Тухайлбал, соёл урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд буюу хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчин, дуурийн найруулагч, кино зохиолч, бүжиг дэглээч зэрэг мэргэжлээр 2012-2013 оны хичээлийн жилд гадаадын орнуудад сургах юм. Энэхүү тэтгэлэгт хамрагдах оюутнууд бакалаврын зэргээр тэтгэлэг авах бол сурлагын голч дүн 3.0, магистрынх 3.25-аас дээш байх шаардлагатай аж. Мөн Засгийн газрын гэрээгээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжгүй гэнэ. Ийнхүү сонгон шалгаруулалтад оюутнуудыг бүртгэж дууссан бөгөөд 11 дүгээр сард тэтгэлэг авах оюутнуудын нэрсийг зарлах юм байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )