Хуурамч бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16


 Ирэх есдүгээр сарын  19-21-ны өдрүүдэд тун өвөрмөц нэгэн үзэсгэлэн нээгдэх гэж байна. Монголд анх удаа гаргах гэж байгаа энэ үзэсгэлэн “Импортын хуурамч бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” нэртэй. Гаалийн ерөнхий газар болон МХАҮТ хамтран хууль бусаар хуурамч бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн аж ахуй нэгжүүдийг нийтэд зарлаж, тэдний оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг дэлгэх юм байна. Иргэд ямар бараа бүтээгдэхүүн тухайлбал эм, дарс зэргийн аль нь хуурамч юм бэ, алийг нь хэрэглэж болохгүй вэ гэх зэрэг зүйлсийг мэдэж авах төдийгүй  хуурамч бүтээгдэхүүнийг таньж сурах ач холбогдолтой гэнэ.  Хил  гаалиар ихэвчлэн хуурамч автомашины сэлбэг, LV  болон бусад алдартай брэндүүдийн хувцас хэрэглэл оруулж ирдэг бол  сүүлийн үед хуурамч, зохиогчийн эрхгүй дарс оруулж ирэх нь элбэгшиж байгаа  аж. Хамгийн сүүлд  40 тонн Хятад улсад үйлдвэрлэсэн Brodeaux  дарсыг илрүүлсэн байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top