Хөдөө орон нутгаас нийслэлд суралцахаар ирсэн олон оюутны санааг зовоодог асуудлын нэг нь яах аргагүй амьдрах байр юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нарын санаачлагаар төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр 2010 оноос эхлэн 1000 оюутны байр барьж эхэлсэн. Тэд төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ тэдний амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулахын тулд 1000 оюутны дотуур байр барихаар болжээ. Энэхүү барилагын ажлын “Б” байр энэ намар ашиглалтанд орох юм. Шинээр баригдаж буй оюутны байрны стандарт нь гал тогоо, амралтын өрөө, нэг оюутанд ногдох м2, агаар салхи зэрэгт анхаарч ажиллаж байгаа аж. Харин энэхүү 1000 оюутны байр нь стандартын дагуу баригдсан ч томоохон их, дээд сургуулиудын дотуур байрны үнэтэй адилхан байх гэнэ. Мөн энэ жилийн хувьд томоохон их, дээд сургуулийн дотуур байрны үнэ нэмэгдэхгүй юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )