“Шинэ орон сууц-2012” үзэсгэлэн нээгдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Өнөөдрөөс 19-ний өдрийг дуустал “Шинэ орон сууц-2012” барилгын төрөлжсөн үзэсгэлэн МҮЭСТО-д нээнэ. Уг үзэсгэлэнг барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төв зохион байгуулдаг уламжлалтай. 

Үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд 17-ны 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, мөн орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр болжээ.

Х.Заяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top