Сүүлийн жилүүдэд Монголд элэгний хатуурал болон элэгний хорт хавдраар өвчлөх хүмүүсийн тоо эрс өссөн. Хүн амынх дийлэнх нь элэгний вирусээр өвчилж байгаа энэ цаг үед Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль элэгний вирус тоолдог лабораторитой болжээ.
Тус лабораторид элэгний В, С вирус тоолох, цус, шээс болон удам зүй микробиологийн шинжилгээ хийх юм байна.
Төрөлжсөн лаборатори байгуулж байгаа нь өвчлөлийг бууруулахад нөлөө үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн салбарынхан онцолж байгаа бөгөөд иргэдийг жилдээ нэг удаа урьдчилан сэргиийлэх зорилгоор үзлэг, шинжилгээнд хамрагдаж байхыг анхааруулж байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )