“Ододтой бүжиглэе-2” шоу намрын өдрүүдэд тэсрэлт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

ТВ5 телевизээс зохион байгуулж үзэгчдэд хүрсэн “Ододтой бүжиглэе” шоу дахин эхэллээ.

Урлаг, спортоор олонд танигдаж, уран бүтээл, амжилтаараа аль хэдийнээ үзэгчдийн талархлыг хүлээсэн хүмүүс энэхүү шоунд оролцож бүжиг хэмээх гайхалтай урлагаар ширүүхэн өрсөлддөгөөрөө онцлогтой.

Энэ удаагийн шоунд хэн оролцож, хэрхэн бүжиглэж, үзэгчдийг догдлуулахаар дуучин Нара, Соко, “DOZ” энтертайментийн жүжигчин А.Мөнгөнзул, “Synс” хамтлагийн дуучин Амараа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Батуушка, “Outlaw” хамтлагийн дуучин Чинзо, Буудлагын спортын тамирчин ОУХМ Ц.Хонгорзул, “EXTACY” хамтлагийн дуучин Э.Хонгорзул нар оролцоно.  

Хөтлөгчөөр өмнөх наадмын ялагч, жүжигчин Э.Ууганбаяр ажиллана.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top