“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяа Орхон аймгийн бүтэн өнчин хүүхдийн асрах асрамжийн “Энэрэл” төвийн тухай товч танилцуулга:
- 1992.09.05-ны өдөр Хүүхэлдэйн театрын дэргэд УЦ.Хүрэлбаатарын санаачлагаар анх долоон хүүхэд, нэг багш, нэг тогоочтойгоор байгуулагдсан
- 1993.06.14-нөөс “Эрдэнэт” үйлдвэрийн харьяанд очсоноосоо хойш өнөөдрийг хүртэл 300 гаруй хүүхэд хүлээн авсан
- Оёдол, гар урлал, дуу бүжгийн дугуйлан хичээллүүлдэг бөгөөд жил бүрийн 05.06-ны өдөр бие даасан бүтээлийн үзэсгэлэн гаргадаг
- “Амьдрах итгэл”, “Хувь тавилан”, “Бурхан мартсан заяа” зэрэг киног бүтээсэн
- 1994 оноос Булган аймгийн Хангал сумын Дэлэнгийн аманд 50 га газар бүхий “Энэрэл” хөдөлмөр зуслан байгуулсан
- Хүүхдүүд нь өөрсдийн хөдөлмөрөөр 20 гаруй төрлийн хүнсний ногоо, 10 орчим төрлийн буурцагт ургамал, эрдэнэ шиш, наранцэцэг зэргийг тарьж ургуулдаг
- Бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвд өнөөдөр 60 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна
- Өмнөх төгсөгчдөөс нь гадаад дотоодын их дээд сургууль, МСҮТ-д 27 хүүхэд суралцаж байна.
- Тус төвөөс гарсан хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд одоогоор 500 гаруй ам бүлтэй өнөр өтгөн айл болжээ
Бидний хаяг: Орхон аймаг. Баян-Өндөр сум. Оюут баг. Асрамжийн “Энэрэл төв”
Цахим шуудан: enerel@erdenetmc.mn
Утас: 7035-2560, 9935-5477, 9901-0223
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )