Засгийн газраас гэр хорооллын усны төлбөрийг багасах шийдвэр гаргажээ. Гэр хороололын оршин суугчид хоногт 6-8 литр ус хэрэглэж байхад орон сууцанд амьдардаг иргэд 235 литр ус зарцуулдаг байна. Түүнчлэн орон сууцны хэрэглэгчид шүдээ угаахдаа 10 литр, жорлонгийн ус татахад 115 литр ус зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Гэтэл орон сууцныхан нэг литр усны мөнгө төлөхдөө 40 орчим мөнгө төлж байхад, гэр хорооллын хоёр төгрөг төлдөг байна. Тиймээс төр засгаас бага ус хэрэглэдэг хэрнээ тав дахин илүү төлдөг асуудлыг анхааралдаа авчээ. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ “Гэр хорооллынхны усны мөнгийг багасгаж орон сууцныхантай адилхан болгоно. Мэдээж ингээд хийхээр Ус сувгийн удирдах газар алдагдал хүлээнэ. Нийт хэрэглэж байгаа усны дөнгөж гурван хувийг гэр хорооллынхон хэрэглэдэг атлаа машинаар тээвэрлэдэг учраас алдагдалтай байдаг. Уул уурхайн компаниудын хэрэглэж байгаа усны төлбөрийг нэмээд тэр зөрүүг нь Ус сувгийн газарт өгчихнө. Ийм шийдвэрийг гаргаад зохицуулах зөвлөлд үүргээ өгчихсөн байгаа. Цаашид үүнийг зохицуулаад хэрэгжүүлэх ёстой” гэжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )