Зүүдэн бороо
Насны намар
Зүрхний уяа
Сүүн далай ээж
Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хөдөөний хүн
Сүслэн хайрлаж яваарай
Ээжийн чанасан цай
Монгол омогшил… гэх мэт дуунуудаас нь гадна түүний Дундад улс даяар алдаршсан “Чингисийн найман шарга” зэрэг симфони бүтээл нь тоглогдлоо. Олон сайн бүтээл бүтээсэн хэрнээ цаана нь эгэл боргилхон чимээгүй үнэлэгдэлгүй нүдний үзүүрт, нэр нь чихнээс хол явж ирсэн хүмүүсийн нэг том жишээ бол Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав юм.
Үзэгчдийг бүхэл оройн турш жаргааж, баярлуулж, өрөвдүүлж, хайрлуулж мансууруулсан бүх аялгуу Бадарчийн Магсаржавынх байлаа.
Өнөөдөр Монголд хэрвээ төр гэж байдаг л бол, түмэн олон гэж байдаг бол түүний энэ сайхан аялгууг 30 жил сонсоныхоо төлөө, 30 жил эдгээр аялгуу дуугаар зовлон жаргалаа үүрч туулж өнгөрүүлсэнийхээ төлөө Монгол төр түмэн энэ хүнийг үнэлээсэй гэж бүх үзэгчид битүүхэндээ хүсэж байлаа.
Юу ч болоогүй юу ч мэдээгүй чадаагүй байж өнөөдөр эгэл бөгөөд агуу зохиолч бүтээлч хүмүүсийн олон жил бүтээсэн хөдөлмөр дээр нь гишгээд ийм цолыг авч байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Ийм хүнээ үнэлж чадаагүй байж тиймхэн балчирхан хүүхдүүдэд өгч байгаадаа Монголын төр ичих хэрэгтэй.
Бидний хүүхэд насны дурсамж бүхий л амьдралын маань туршид аялагддаг байсан бүх л сайхан аялгуу энэ үдэш эгшиглэлээ.
“Хүний сайныг явсан хойно нь айлын сайныг нүүсэн хойно нь” гэж Монголын зүйр цэцэн үг байдаг.
“Явсанаас нь хойш битгий магтаач битгий шагнаач нүүснээс нь хойш битгий харамсаач ээ” Хүнийг байхад нь үнэлж сурах цаг иржээ.
Самандын Жавхлан МУГЖ цолоо түүний энгэрт зүүж өгсөн нь өнөөгийн сохорч төөрсөн нүдгүй дүлий төрд маш хатуу шүүмж сануулга боллоо.
Монголчууд юмыг дандаа ерөөж билиг дэвсэж явдаг. Жавхлан энэ хүнийг төр олж хараасай Монголын төр энэ агуу сайхан хүнийг үнэлээсэй гэж билиг ерөөлийг тавьж өөрийнхөө энгэрт гялалзах гавъяатын тэмдэгээ тайлж өглөө. Монголчууд бид дандаа сайхан сэтгэдэг, дандаа ингэж бие биендээ сүүн цагаан сэтгэлийг дэвсэж бие биесээ тодотгож явдаг түмэн олон билээ.
Шуурхай.mn
Сэтгэгдэл ( 0 )