Өнөөдөр 2024.11.25. Энэ оны 330 дахь өдөр бөгөөд он дуусахад 36 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 13 минутад мандаж, 17 цаг 05 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Босни, Херцеговинд Үндэсний өдөр бол Индонезид Багш нарын, Суринамд Тусгаар тогтнолын, Туркменид Ургацын баярын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн зохиолч Шарлин Харрис, дуучин Эми Грант, Оросын алдартай сэтгүүлч Эрнест Мацкявичус, Америкийн жүжигчин, “Эмми”-гийн шагналт Кристина Эпплгейт, Оросын рок дуучин Мара, Швед, Америкийн жүжигчин Юэль Киннаман, Америкийн жүжигчин Кэти Кэссиди зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1924.11.25 - Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаар Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.
1925.11.25 - Хянан байцаах яам байгуулагджээ.
1974.11.25 - “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа тус цолыг хүртээв.
1990.11.25 - Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.
2010.11.25 - Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотод анх удаа болов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1783 оны энэ өдөр АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайн дууссаны дараа Их Британийн цэргүүдийн сүүлч Нью-Йоркоос явжээ.
1936 оны энэ өдөр Герман, Япон улс коминтернтэй тэмцэх гэрээ байгуулав.
1940 оны энэ өдөр “Де Хевилленд Москито” бөмбөгдөгч онгоцны анхны нислэг болжээ.
Мөн энэ өдөр Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч Уолтер Ланцын хүүхэлдэйн кинонд анх удаагаа Вуди Вудпекерийн дүр гарсан байна.
1941 оны энэ өдөр Финланд коминтерны эсрэг гэрээнд нэгджээ.
Билгийн тооллын 25. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )