тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудлаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх тогтоолын төслийн танилцуулгыг хийлээ. Тэрээр, нийтийн тээврийн автобуснуудын 50 хувь нь л ашиглагдаж байгаа, үлдсэн нь шаардлага хангахгүй байгаа. Жилд дунджаар 90 орчим автобус замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж хасагдаж байгаа. Мөн хувийн өмчийнх нь газрууд өмнөх хөнгөлөлтийг ашиглаж чадаагүй хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчин явалтын тоо ихэссэнээр тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учир их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэснээ танилцуулав. Танилцууллагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, З.Энхболд нар асуулт асууж, хариулт авч саналаа хэллээ.
Хотын тээврийн ачаалал, зоригчдын төлбөр багасах уу, микро автобусын талаар ямар арга хэмжээ авах вэ, үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн доторхи гэсэн хугацааг яаж тооцсон, 100 автобусанд татварын хөнгөлөлт үзүүлэхэд хэдэн төгрөг болох уу гэдгийг тэдгээр гишүүд тодруулж хариулт авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Манай улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12.5 сая га, улсын нийт нутаг дэвсгэрт хувааж гаргахад ойрхог чанар нь 8.03% байдаг аж. Манай улсын ойн сангийн зонхилох хувийг эзлэх шилмүүст навчит ойн талбай, нөөцийн сүүлийн 10 жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдсэн талбай 244,3 мянган га талбайгаар хорогдсон байхад ойгоор бүрхэгдээгүй талбай 434,9 мянган га талбайгаар нэмэгдэж, 1 ойн ургаа нөөц 2,6 шоометрээр буурсан байна. Улсын хэмжээнд унанги модыг цэвэрлэх, арчилгаа хийх, ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах, өсвөр модыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэрээр хэллээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс жилд 5.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа агаад НӨАТ-т 570.0 сая төгрөг төлдөг байна. Иймд импортоор орж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойг арчлах, хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Импортын модны хэмжээ нэмэгдсэнээр хууль бус мод бэлтгэж ашиглах явдал эрс буурна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Дараа нь Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийлээ.
Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахуун импортолжээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дангаараа болон төрийн өмчийн оролцоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, газрын тос боловсруулах, нүүрс хийжүүлж шингэрүүлэх, уламжлалт бус газрын тос болох занар, нүүрсний давхаргын метан хий зэргийг өндөр технологиор боловсруулах замаар байгальд ээлтэй, сайн чанарын бензин шатахуун гарган авах талаар санал санаачилга гарган, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаснаар жил тутам түлш шатахууны импортод зориулан гадагш урсаж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо эргэлтэд оруулах, ингэснээр гадаад худалдааны алдагдлыг бууруулах, түлш шатахууны хомсдол, үнийн хэлбэлзлээс хамгаалах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортлогч орон болох үндсэн нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Байнгын хорооны хуралдаанаас эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )