Монгол улсын хүн амын тоо нэмэгдэж байгаагийн хэрээр зарим нэгэн төрөөс үзүүлдэг тусламж үйлчилгээ удааширч, хүндрэл үүсгэдэг тухай иргэдэд цөөнгүй тулгардаг. Тэгвэл нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт тулгардаг төрийн үйлчилгээ бол эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч нар юм. Эмч гэх эрхэм нандин нэрийн цаана асар их хариуцлага дагалдаж байдаг. Тэр чинээгээрээ ард иргэдийн дундаас асар их шүүмжлэл, асуудал, буруутгах явдал их байгааг аль ч дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдээс харж болно. Өнөөдрийн сурвалжлагаараа ард иргэдэд хамгийн түрүүлж хүрдэг хэр нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг газар болох Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар сурвалжилсан юм.
Чингэлтэй дүүргийн 6-р хорооны “Ижил-санаа” өрхийн эмнэлгийг зорилоо. Биднийг очиход үзүүлж байгаа хүн харагдахгүй нэг л эл хуль байлаа. Гэсэн ч эмч нарын тухайд хийх ажил мундахгүй их. Бичиг цаасны асуудлаа цэгцлэхээс гадна тухайн өдөр тус өрхийн эмнэлэг дээр Эрүүл мэндийн яамнаас шалгалт ирэх учраас тунчиг завгүй үе нь таарч.
Эл өрхийн эрүүл мэндийн төвд олон хүн орж гарч, үзлэг эмчилгээ хийлгэж байсан ч “баярлалаа” гэх ганц үгийг хэлж байгаа нь тун цөөхөн. Харин ч эмчид үзүүлээд гарахдаа ууртай гарч ирэх ба “Яана аа, дахиад л эм тан авч уух нь” гэх бухимдал их байгаа нь анзаарагдсан.
Эл эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 6-р хороонд оршин суух 60300 иргэн үзүүлдэг бөгөөд ачаалал гэж ихтэй байдаг хэмээн эмч нар нь учирласан. Тулгамдаад байгаа асуудлын тухайд “Ижил-санаа“ өрхийн эмнэлэгт 4 их эмч, 3 бага эмч ажилладаг боловч эмч нар хаанаа ч хүрдэггүй, эрвийх дэрвийхээрээ ажилладаг ч “Эмнэлгийн анхан шатны үйлчилгээ муу байна” гэх шүүмжлэл тасардаггүй аж.
Түүнчлэн хүн хүч болон цалин хөлсийг нь нэмэх асуудлын тухайд бүр ярилтгүй. Өнөөдөр их эмчийн цалин ердөө 270 мянган төгрөг байна. Энэ нь хэр хугацаагаар ажилласанаас нь шалтгаалан 400 мянган төгрөг хүрдэг юм байна. Харин энэ нь амьдралд нь хүрэхээсээ хүрэхгүй нь их бөгөөд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрахын үлгэр болдог хэмээн тус өрхийн эмнэлэгт ажилладаг их эмч Б.Мижидсүрэн ярилаа.
Үүдний өрөөнд орох дарааллаа үйлчлүүлэгчээс тус хорооны өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний талаар санал сэтгэгдлийг нь сонсоход, “6-р хорооны өрхийн эмнэлэг үйлчилгээ эмчилгээ нь сайн бөгөөд залуухан эмч нар байж удаан хугацаанд ажилласан туршлагатай эмч нараас дутахааргүй үздэг. Харин бусад дүүргүүдийн өрхийн эмнэлэгт залуухан шинэхэн төгссөн эмч нар их байдаг. Гэсэн хэдий ч эмч хүний үүргээ зарим нь ухамсарладаггүй мэт санагдаж, сэтгэлд хүрэхгүй үе олон бий” гэсэн дүн тавив.
Харин үйлчлүүлэгч Б.Чимгээгийн хувьд “Эмч нар гэж хахаж цадсан баян хүмүүс гэж ойлгодог хүмүүс байдаг ч эмч нар дээд тал нь 300-400 мянган төгрөгийн цалин авдаг гэж сонссон. Энэ цалин нь өнөөдрийн нийгэмд юу болох юм бэ. Тиймээс эмч нар цалин хөлсөө нэмүүлэхийг хүсдэг байх. Эдгээр эмч нар бүтэн өдрийн турш хэдэн хүн үзэж байгаа, ямар нөхцөлд ажилладгийг нь төр засаг анхаарах хэрэгтэй болсон байна. Энэ мэт олон зүйлийг тоочоод байвал их бөгөөд наад захын асуудал нь ийм байгаа” гэв.
Чингэлтэй дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлгийн хувьд үйл ажиллагаа нь сайн төдийгүй үйлчлүүлэгч иргэдийнх нь ам сайн байлаа. Харин нийслэл хотын захын дүүргийн өрхийн эмнэлэг хэр үйлчилгээ байгааг сонирхохоор Салхитыг зориж хүссэн газраа очив. Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах тус өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны тухайд хамгийн түрүүнд тааралдсан Г.Цэвлээ гэх иргэний санал сэтгэгдлийг сонирхлоо. Тэрбээр “Манай өрхийн эмнэлэг хүртээмж нь муухан, үйлчилгээ нь ч сул байна. Ер нь захын дүүргийн өрхийн эмнэлгийн хүртээмж эмчилгээ үйлчилгээ нь хотын төвийн өрхийн эмнэлгээс сул байдаг гэж бодож байна. Тэгэхээр хаана амьдарч байна. Тус газрынх нь өрхийн эмнэлэг яг тэр л сэтгэлээр хандаж байгаа нь харагддаг бөгөөд сэтгэлээсээ ажилладаг эмч нар ховор болжээ. Сайн үзүүлье гэхээр л баахан эм бичээд өгдөг, тэр болгоныг нь авч ууж чадахгүй болохоор аргацаагаад л өнгөрдөг. Эдгээр эмч нар гэж нэг их үнэтэй эм бичиж өгчихөөд нөгөө эм нь таарах үе байна бас таарахгүй үе ч олон байдаг. Тиймээс өртөг ихтэй эм тэр газар бий тэндээс л очиж авах боломжтой гэж зарим эмч нар хэлдэг. Тухайн эмийн сан дээр очихоод үнийг нь асуухад тэнгэрт тулсан өндөр үнэ хэлнэ. Тийм болохоор өнөөдрийн энэ эмч нар худлаа цагаан нөмрөг зүүсэн мануухай нар болсон мэт санагдаж байна” гэсэн нь эмч нарын болон өрхийн эмнэлгийг тодорхойлчих шиг болов. Түүнтэй ийн хэдхэн хором ярилцаад Чингэлтэй дүүргийн 6-р хорооны их эмч н.Мөнхжаргалтай уулзлаа. Тэрбээр эмч нарын нэр хүнд унаж байгаа шалтаг шалтгааны талаар ийн ярив.
-Өнөөдөр эмч нарын үнэлэмж муу байна. Ийм байдалд хүрэх болсон хүчин зүйл нь юу вэ. Та юу гэж бодож байна?
-Тиймээ өнөөдрийн нийгэмд эмч нарын нэр хүнд унах шатанд явж байна. Ялангуяа 2 болон 3-р шатлалын эмнэлгийн эмч нараас болж өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч нарын нэр хүнд давхар унаж байна. Энэ нь юун дээрээс харагдаж байна гэхээр ямар нэг хэрэгт холбогдсон эмч нараас ихээхэн шалтгаалдаг.
-Ер нь танай хорооны өрхийн эмнэлэг гэлтгүй бусад өрхийн эмнэлэгт тулгамдаж байгаа гол асуудал нь юу байна?
-Олон бэрхшээл үүсдэг. Гэхдээ тэр болгоныг өөрсдөө дотооддоо шийдвэрлэж чаддаг. Манай өрхийн эмнэлэг үйл ажиллагааны тухайд сайн гэж бодож байна. Ихэнх эмч нар маань залуухан эмч нар байгаа учраас зарим асуудалд туршлагагүй хандах тал ажиглагддаг. Мөн манайх гэлтгүй бусад өрхийн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудал гэвэл санхүү, хөрөнгө мөнгөний тал дээр ихээхэн асуудал үүсдэг. Мөн эмч нарын цалин муу, ямар нэгэн тусламж дэмжлэг байхгүйгээс өрхийн эмнэлэг хэцүүхэн байдалд ороод байгаа юм.
-Хөрөнгө мөнгөний тал дээр асуудал үүсдэг гээж хэлсэн. Тэгвэл ЭМЯ-наас ямар анхаарал хандуулж тулж ажиллаж байна?
-Эрүүл мэндийн яамнаас ажил зохион байгуулдаг ч тэр болгон явуулаад байдаггүй. Тиймээс хөрөнгө мөнгөний асуудлаа өөрдөө зохицуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Гол эх үүсвэр нь эмчлүүлэгчид үзүүлсэн үйлчилгээ болон тэдний эрүүл мэндийн даатгалаас орж ирдэг санхүүжилт шүү дээ.
-Нэг эмчид өдөрт хэдэн хүн үзүүлэх норм байдаг вэ. Харж байхад олон хүн үзүүлж байгаа харагдсан?
-Өдөрт нэг эмчид 27-35 хүн үзүүлж байна. Эдгээр үзүүлж байгаа иргэдийн дунд хүүхэд хөгшид их байдаг бөгөөд анхан шатны тусламж зөвлөгөө өгдөг. Харин зарим иргэдэд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж үйлчилгээ авах боломжийг нь нээж өгдөг. Өнөөдөр үзүүлж байгаа эмчлүүлэгчдийн тоо их байгаа бөгөөд дээд тал нь 20-25 хүн үзвэл бидэнд тулгарах бэрхшээл буурна. Мөн эдгээр өвчтэй хүнийг үзэхийн хажуугаар ЭМЯ-нд илгээх олон бичиг баримт тайлан гээд хийх ажил ихтэй тул ажлын ачаалал их байна. Ингэж байж л эмч бид нар цалингаа авч талхтайгаа золгоно шүү дээ.
Энэ мэт зовлон бэрхшээл их байдаг ч эдгээр эмч сувилагч нар ажил мэргэжилдээ хичээнгүйлэн хандах бөгөөд гол тулгамдаж байгаа асуудал нь санхүүжилт цалин хөлс гэдгийг олон эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид хэлж байсан юм.
Р.Бадамсүрэн
Сэтгэгдэл ( 2 )
zaluu emcz nartaa helhed medehgyi baiz hudlaa tom onosz tawij bai,baynzyrh sb d emcz nart udaa daraa hyyhed cn hatgaatai bn geedl antibiotekoor olon honog solij bembegdeed syyldee byr harszilltai bolgood ,hariuclagagyi,czinii hyyhed ubdwel jah be,bainga yyrteigee zyrilej bai,hereggyi olon horoor byy hordyyl,nomoo oros hel deer unsz,eswel angliar,tegwel hocrohgyiee
zaluu emcz nartaa helhed medehgyi baiz hudlaa tom onosz tawij bai,baynzyrh sb d emcz nart udaa daraa hyyhed cn hatgaatai bn geedl antibiotekoor olon honog solij bembegdeed syyldee byr harszilltai bolgood ,hariuclagagyi,czinii hyyhed ubdwel jah be,bainga yyrteigee zyrilej bai,hereggyi olon horoor byy hordyyl,nomoo oros hel deer unsz,eswel angliar,tegwel hocrohgyiee