Найман хувийн зээлд малчид хамрагдана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж буй бөгөөд урьдчилгаа 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон билээ. Энэхүү зээлд тогтмол орлоготой иргэдийг хамруулж байсан бол шинээр малчин өрхийг ч хамруулахаар өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж “дөрвөн улиралд мал хариулдаг, мал аж ахуйн үйл ажиллагаанаас амжиргааны үндсэн орлогоо бүрдүүлдэг малчин өрх нь орон нутагт баригдсан, журмаар заасан шаардлагыг хангасан орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой” гэсэн байна.

Мөн тушаалд  “малчин орхийн жилийн тогтмол бус орлогыг банк, хадгаламж хэлбэрээр байршуулж, энэхүү хадгаламжаас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлүүлнэ. Энэ тохиолдолд банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцлөөр хүү төлнө. Малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан ипотекийн зээлийн төлбөрийг жилд хоёр удаа тооцож төлүүлж болно” гэсэн байна.

Энэхүү тушаалийг 2014 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн даган мөрдөх, хэрэгжүүлж ажиллахыг бүх банкны гүйцэтгэх захиралд даалгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUNAA(182.160.36.79) 2025 оны 03 сарын 13

HUVIARAA AJILLAJ AMIDIRDAG ZALUU GER BULUUDED ORLOGO BARITSAA SHAARDAHGUIGEER URIDCHILGAA 30 HUVIA HIISEN TOHIOLDOLD AVCH BGA BAIRIIG NI BARITSAALAAD BAIRNII ZEELEND HAMRUULDAG ARGA TAL BNU

1  |  0
Top