Лениний хөшөөний суурин дээр алтан жорлон байрлуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Өнгөрсөн оны сүүлчээр Украины нийслэл Киев хотноо 100 мянган иргэнийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал болсон. Жагсагчид Ерөнхийлөгч Виктор Януковичийг Европын холбоонд нэгдэхээс татгалзаж, ОХУ-ын хараат болохыг эрмэлзэж байна хэмээж Киев хотын төв хэсэгт 25 жилийн турш заларсан Лениний хөшөөг буулгаж, сүйтгэсэн билээ. Харин өнгөрсөн 4-ны өдөр их сургуулийн 100 гаруй оюутан залуус тус хөшөөний суурин дээр 150 кг жинтэй, 5000 ам.долларын үнэд хүрэхээр алтан жорлонг байршуулсан тухай "Globalnews.com" мэдээллээ.

Оюутнууд энэхүү үйлдлээ "Өнөөгийн Украин ОХУ-ын Ерөнхийлөгчийн нүдэнд яг л ийм арчаагүй дүр төрхтэй харагдаж байна. Хамгийн гол нь бид арчаагүй харагдаж байгаа ч гэлээ, тэднээс илүү үндсэрхэг үзэл бидний зүрхийг алт болгон хувиргаж байгаа" хэмээн тайлбарлажээ.

Дээрх хөшөөнөөс гадна жагсагчид, Засгийн газрын ордны өмнө алтан жорлон дээр Виктор Януковичийг суулгаж шоронд хоригдож буйгаар дүрсэлсэн хөшөөг мөн байршуулжээ. Их сургуулийн оюутнууд болон жагсагчид хөшөөнүүдээ эх баригчдаас хамгаалж, хоёр ээлжээр хамгаалалтад гарч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

МАНАЙХАН ЛЕНИНИЙ ХӨШӨӨНИЙ СУУРИНДЭЭР САЙХАН МОДОН ЖОРЛОН БОСГООД М. ЭНХБОЛДИЙГ ДЭЭР НЬ ЭНЭ ШИГ ШОРОНГИЙНТОРОН ХАШЛАГА ХИЙВЭЛМАНАЙ КОММУНИСТУУД ЯАХ БОЛ . ?????????????????????????????? ?????????????????????????????

1  |  0
Top