Колумбын хилээр өчигдөр /II.5/ 78 настай испани эрэгтэй хар тамхи гэдсэндээ нуун гарах гэж байгаад баривчлагджээ. 78 настай Хосе Молла Мартинез нь гэдсэндээ жижиг капсулд хийсэн 400 грамм хар тамхийг нуун Испанийн Барселона хот руу нисэх гэж байгаад Богота олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан байна. Колумбын цагдаа нар түүнийг эмнэлэгт хүргэн гэдэснээс нь хар тамхийг нь гаргаж авсныхаа дараа Богота хотын шоронд хорьж байгаа гэнэ.
Түүний хэрэг колумбачуудын дунд дуулиан болж байгаа бөгөөд биедээ хар тамхи нуун, зөөвөрлөж байгаад баривчлагдсан хамгийн ахмад настай хүн гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Үүнээс 10 жилийн өмнө Колумбад 82 настай хүн биедээ хар тамхи нуун зөөвөрлөж байгаад баригдаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )