Манай улсад санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нэлээдгүй олон байгууллага байдаг боловч энэ талаарх мэдээлэл хүмүүст хомс байдаг.
Тэгвэл Монгол улсад санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэсэн анхны онлайн экспо энэ сарын 28-наас эхлэн гурван сарын турш зохиогдох гэж байна.
Манайд хамгийн хурдан хөгжиж буй салбар болох интернэтээр дамжуулан уг үзэсгэлэнг зохиох бөгөөд мэдээллийн шилдэг сайтуудын нэг болох www.zindaa.mn-д байрлах аж. Мөн хэн ч, хаанаас ч өөрт хэрэгцээтэй бүхий л мэдээллийг нэг дороос авч, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас сонголт хийх боломжийг олгосноороо бусад экспогоос давуу талтай юм.
Санхүүгийн онлайн экспо нь банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, аудит, татварын мэргэшсэн зөвлөх, брокер диллерийн компаниуд гэсэн төрлүүдээр санхүүгийн бүхий л байгууллагуудыг нэг дор нэгтгэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )