Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар ангийнхан “Отгон жолоо” автокурстэй хамтран 22 хүмүүжигчийг өөрсдийнх нь хүсэлтээр жолооны курст суралцуулжээ.
Тус курсийн багш нар хорих ангид нь очиж хичээл зааж, сургасан аж. Харин тэдгээр 22 хүмүүжигч ажил хийж, олсон цалингаараа уг сургалтад хамрагдсан гэнэ.
Мөн тус ангийн долоон алба хаагч жолооны сургалтад хамрагдаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, жолоочийн үнэмлэхээ гардан авчээ.
Тус анги нь хотын төвөөс алслагдсан учир албан хаагчид нь сурч боловсроход хүндрэлтэй байдаг тул цаг үеэ олсон сургалт болсон талаар ангийн удирдлага нь хэлж байна.
Өнгөрсөн онд хорих 403 дугаар анги 116 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хөлсөнд нь тохирсон цалин бодож олгон түүнээс нь 17.7 сая төгрөгийг бусдад учруулсан хохиролд нь суутгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )