МҮБХ болон Дархан аваргуудыг АТГ-т шалгуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

“Дөрвөлжин Содбилэг” ТББ-аас Монголын үндэсний бөхийн холбоо болон Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн Дархан аваргыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.

 

Тэд өнөөдөр АТГ-т шалгуулах хүсэлт өргөдлөө өгөх юм байна. Дээрх байгууллага, иргэдийг шалгуулах болсон үндэслэл шалтгаанаа “Дөрвөлжин Содбилэг” ТББ-ын тэргүүн Я.Эрдэнэбилэг дараах байдлаар тайлбарласан.“Баяр наадмын тухай хуулийг Монгол улсын Үндсэн хуулийн гол агуулга болох хүний эрхийг дээдэлсэн, хэн нэгнийг ялгаварлан гадуурхдаггүй байхаар өөрчилж, хэлмэгдсэн, цолоор хохирсон, бурхан болсон бүх бөхөд үйлчилдэг хуультай болохын төлөө явж байна. Хохирсон одоо байгаа бөхчүүд гэвэл П.Сүхбат, Ц.Цэрэнпуцаг, И.Доржсамбуу, Ш.Батхуяг, н.Баттуяа, Б.Гантогтох тэргүүтэй 11 хүн байна. Эднийг хуулийн золиос эсвэл авилгалын хэлхээнээс болж хохирсон гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(202.170.68.20) 2025 оны 03 сарын 13

IIM XACHIN YUM XIIXEE BOLI. TEGEJ BAIXAR TER MUNKHBAATARIIN BARILDAAN, TUUND MUNGU UGUY GESEN NYAMDORJ 2-IIG EXLEED SHALGA DAA.

1  |  0
Top