Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг диско бааруудын архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй тухайн хаягт дахин зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авахуулах саналыг хүргүүллээ.
Тус дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, 14 дүгээр хороо М.Аривжих захиралтай “Санко”, 19 дүгээр хороо А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарууд удаа дараа хууль зөрчин, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж байна. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс он гарснаас хойш “Стрингс” диско бааранд дөрөв, “Санко”-д тав, “Турбо” диско бааранд хоёр удаа торгуулын арга хэмжээ авч, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм.Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )
зөвшдээ хуулийг нь гаргаад тодорхой өдрүүдэд 03 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөөд байхад Монгол улсын хуулийг үл тоомсорлож байгаа газруудыг хаах хэрэгтэй. Торгуулийн хэмжээ багадаад орлого нь багтаж ядаад байгаан байлгүй