Тэтгэврийн доод хэмжээ 207300 төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Сар шинийн битүүний өдөр ахмадуудын тэтгэврийг Засгийн газар “нууцаар” нэмсэн. Энэ талаараа мэдээлэхдээ 15-30 хувь нэмлээ гэдгээс өөр мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй юм.

Харин өчигдөр Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “нийт тэтгэвэрийн доод хэмжээ 180 300 төгрөг байсныг 207 300 төгрөг болгож 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 135 200 төгрөг байсныг 172 200 төгрөг болгож 18.6 хувиар өсгөлөө” гэж мэдээллэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagii(180.149.98.99) 2025 оны 03 сарын 13

nembel neg moson tsalin tetgeveriig 500000-1000000 bolgoj bolohgui gj niigmiin daatgalin sangaas tetgever avdag irged nemegdsen bna niigmiin halamjiin sangaas avdag irgediiinh yah be hariu

1  |  0
Top