H7N9 өвчлөлийн халдвар авсан найман тохиолдол нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар БНХАУ-д Шувууны томуугийн А хүрээний (H7N9) өвчлөлийн халдвар авсан найман тохиолдол нэмэгдсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Дөрвөөс 84 настай иргэд томуугийн халдвар авсаны зургаа нь эрэгтэйчүүд байна. Эдгээрийн гурван тохиолдол нь хүнд хэлбэрт, нэг нь хөнгөн байдалтай байгаа бол хоёр нь нас баржээ. Дээрх хүмүүс нь шувууны аж ахуй болон шувууны зах зэрэг эрсдэлтэй нөхцөлд байсан тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

БНХАУ-д гарсан шувууны томуугийн цар хүрээ буурахгүй байгаа учраас иргэд олон нийтийг шаардлагагүй бол БНХАУ-ыг зорихгүй байх. Хэрвээ тус улсад зорчсон бол тахиа шувууны хоол хүнс хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top